Ээлжит бус чуулган зарлах захирамжид нэмэлт оруулав

УИХ-ын дарга Г.Занданшатар "УИХ-ын ээлжит бус чуулган товлон зарлах тухай" захирамжид нэмэлт оруулах тухай захирамж гаргажээ.
Захирамжаар ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг нэмсэн байна. Тиймээс өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд, Байнгын хороод болон чуулганаар дээрх хуулийн төслийг хэлэлцэх боллоо.
Үүний дараа Ашигт малтмалын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээс гадна АТГ-ын дарга, дэд дарга болон Улсын ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөх тухай Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцсэнээр ээлжит бус чуулган хаана
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ