МАН: ҮАБЗ-ийн зөвлөмжөөр АТГ-ын даргыг чөлөөлөх эсэхийг хэлэлцэж байна

МАН: ҮАБЗ-ИЙН ЗӨВЛӨМЖӨӨР АТГ-ЫН ДАРГЫГ ЧӨЛӨӨЛӨХ ЭСЭХИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд дараах өөрчлөлтийг оруулна.
1 дүгээр зүйл. Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт дор дурдсан агуулга бүхий 17.1.8 дахь заалт нэмсүгэй.
- “17.1.8 Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарсан.”
2 дугаар зүйл. Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 17.4 дэх хэсэг нэмсүгэй.
- “17.4 Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг Ажлын алба нь Шүүхийн ерөнхий зөвлөлд нэн даруй хүргүүлнэ.
3 дугаар зүйл Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5 дахь хэсэгт дараах агуулга бүхий “Түүнчлэн энэ тухай Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарсан бол заавал хэлэлцэнэ”. Гэсэн 2 дахь өгүүлбэр нэмсүгэй.
4 дүгээр зүйл. Энэ хуулийг баталсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөнө.

Мөн энэ хуулийг дагуулж, Авлигын эсрэг хуульд нэмэлт ,өөрчлөлт оруулах тухай хууль болон Прокурорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн барьсан бөгөөд эдгээр хуульд ч мөн ҮАБЗ-ийн зөвлөмжөөр удирдлагуудыг нь чөлөөлөх асуудлыг тусгажээ. Хуулиадад дараах өөрчлөлтийг оруулах юм байна.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ