АН-ын гишүүд чуулганы хуралдааныг орхин гарлаа

Хугацаа сунган үргэлжилж байгаа УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилж, өргөн барьсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.  УИХ дахь АН-ын гишүүд чуулганы нэгдсэн хуралдааныг орхин гарлаа. Тэд тайлбарлахдаа энэхүү хэлэлцэж байгаа хуулийн төслийг УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдаж байна гэж үзэж байгаагаа хэллээ. Тиймээс чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох боломжгүй гэдгийг УИХ дахь АН-ын бүлгийн дарга асан Д.Эрдэнэбат хэлж  хурлыг орхин гарав. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ