Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсан юм.Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд зарчмын хувьд дэмжсэн билээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэн, улмаар хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувийн саналаар дэмжлээ.Ийнхүү дээрх хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. Өнөөдөр 09 цагаас Хууль зүйн байнгын хороо, 11 цагаас УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ