МАНАН бүлэглэлийн шүүгчдээс салж, МАФ-ийн булхайг шүүхээр айсуй...

  МАНАН бүлэглэлтэй тэмцэх Монгол түмний тэмцэл иргэдийг хилсээр эрүүдэн шүүж яргалсан атлаа эрх баригчдын, тэр дундаа МАНАН бүлэглэлийн эрх ашгийг хамгаалж том хэргүүдийг нь хаацайлж байгаа гэх хууль шүүхийн байгууллагуудын удирдлагуудыг солих хууль эрх зүйн өөрчлөлтөөр үргэлжилж байна. Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг ээлжит бус чуулганаар хэлэлцэхийг МАН-ын бүлэг дэмжсэн бол АН-ын нөхөд эсэргүүцэж, шөнө дөлөөр намынхаа онц их хурлыг зарлаж байгаагаа мэдэгдэээд амжжээ. Өчигдөр хуралдсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаас бүх шатны шүүхийн удирдах албан тушаалтан, Ерөнхий прокурор, Ерөнхий прокурорын орлогч, Авилгатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, хугацаанаас нь өмнө чөлөөлөх заалтыг холбогдох хуулиудад оруулах тухай хууль санаачилж, нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгасан байна. 


  Энэ дагуу Ерөнхийлөгч Х.Баттулга Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан өргөн мэдүүлсэн. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэн, улмаар хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувийн саналаар дэмжлээ. Ийнхүү дээрх хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. Тэгвэл өнөөдөр ХЗБХ хуралдаж, хуулийн төслийг дэмжин УИХ-ын чуулганаар хэлэлцэх гэж байна. Энэхүү хуулийн төслийг УИХ-аар нэн яаралтай хэлэлцээд баталчихвал Эрдэнэтийн 49 хувийн булхай нэгмөр илчлэгдэж, С.Зориг агсаны хэргийг шударгаар шүүх бололцоо олдож, Салхитын мөнгөний ордоос эхлээд лиценц нэртэй цаасаар хулгайлчихсан олон ордуудын далд эзэд илчлэгдэж МАНАН нэртэй МАФ-ийн савраас монголоо салгах цаг ирнэ гэдгийг ч зарим УИХ-ын гишүүд хэлж байна. Ийнхүү МАНАН бүлэглэлийн гар хөл болсон шүүгчдээс салж, МАФ-ийн булхайг удахгүй шүүх цаг айсуй..



Д.Оюу


СЭТГЭГДЭЛ БИЧИХ