Ц.Нямдорж: Эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг чуулганы хуралдаанд үзүүлсэн нь дээр
ХЗБХ-ны хуралдаан дөнгөж сая эхэллээ. Өнөөдөр 09.00 цагаас болон 14.00 цагаас товлогдоод байсан ч ирц хүрэхгүй гэсэн шалтгаанаар хуралдаж чадахгүй байсан юм.
Харин дөнгөж сая ирц хүрч, ийнхүү эхлээд байна.
Хуралдааны эхэнд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "С.Зориг агсны хэрэгт яллагдсан этгээдүүдийг эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг хаалттай хуралдаад үзүүлж болж байна. ЗГХЭГ-аас үзүүлэхэд бэлэн" гэлээ.
Харин хуралдаан даргалагч Ш.Раднаасэд "Хэлэлцэх асуудалтай холбогдолгүй асуудал хэлэлцэхгүй. Санал хураалтад нөлөөлөхүйц бичлэг үзүүлэх гээд байгаа юм уу" гэлээ.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Гишүүд үзье гэсэн болохоор үзүүлэх гэж байна. Бид ажлаа хийсэн гэдгээ л хэллээ"
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "Л.Оюун-Эрдэнэ гишүүнд талархаж байна. Гэхдээ үүнийг чуулганы нэгдсэн хуралдаанд үзье. Энэ бол зөвхөн байнгын хорооны гишүүдийн асуудал биш"
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж "Чуулганы хуралдаанд нийт гишүүдэд үзүүлсэн нь дээр. Эрүүдэн шүүсэн нь үнэн ч юм уу, монтаж хийсэн ч юм уу гэж бодож байгаа. Ер нь ард түмэнд ч гэсэн үзүүлсэн нь зөв" гэсэн юм.
Ийнхүү Байнгын хороон дээр уг бичлэгийг үзэх эсэх талаар санал хураахад гишүүдийн 83.3 нь татгалзсанаар чуулганы хуралдаанд үзүүлэхээр боллоо.
Байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцэх юм.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ