ХЗБХ: Хуулийн төслийг дэмжиж, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлэн болов

Хууль Зүйн Байнгын хорооны хурал дөнгөж сая өндөрлөлөө. Тус Байнгын хорооны хурлаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэн, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхэд бэлэн боллоо.
Тус хуралдааны үеэр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "С.Зориг агсны хэрэгт яллагдсан этгээдүүдийг эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг хаалттай хуралдаад үзүүлж болж байна. ЗГХЭГ-аас үзүүлэхэд бэлэн" гэлээ.
Харин хуралдаан даргалагч Ш.Раднаасэд "Хэлэлцэх асуудалтай холбогдолгүй асуудал хэлэлцэхгүй. Санал хураалтад нөлөөлөхүйц бичлэг үзүүлэх гээд байгаа юм уу" гэлээ.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Гишүүд үзье гэсэн болохоор үзүүлэх гэж байна. Бид ажлаа хийсэн гэдгээ л хэллээ"
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "Л.Оюун-Эрдэнэ гишүүнд талархаж байна. Гэхдээ үүнийг чуулганы нэгдсэн хуралдаанд үзье. Энэ бол зөвхөн байнгын хорооны гишүүдийн асуудал биш"
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж "Чуулганы хуралдаанд нийт гишүүдэд үзүүлсэн нь дээр. Эрүүдэн шүүсэн нь үнэн ч юм уу, монтаж хийсэн ч юм уу гэж бодож байгаа. Ер нь ард түмэнд ч гэсэн үзүүлсэн нь зөв" гэсэн юм.
Ийнхүү Байнгын хороон дээр уг бичлэгийг үзэх эсэх талаар санал хураахад гишүүдийн 83.3 нь татгалзсанаар чуулганы хуралдаанд үзүүлэхээр боллоо
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ