ҮАБЗ-ийн саналаар хууль, хяналтын байгууллагуудын удирдлагыг чөлөөлөх хуулийг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Авилгын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Эдгээр хуулийн төслийг баталсан чуулганы нэгдсэн хуралдаанд 41 гишүүн оролцлоо. Ингэснээр ҮАБЗ-ийн саналаар АТГ, шүүх, прокурорын байгууллагын удирдлагуудыг чөлөөлөх асуудлыг УИХ-аар хэлэлцдэг байхаар болж байна. Хэлэлцүүлгийн явцад Хууль зүйн байнгын хорооны гишүүд дээрх байгууллага гэмт хэрэг илрүүлэхдээ эрүүдэн шүүсэн нь тогтоогдсон тохиолдолд ҮАБЗ-ийн саналаар АТГ, шүүх, прокурорын байгууллагын удирдлагуудыг чөлөөлөх асуудлыг УИХ-аар хэлэлцдэг байх санал гаргасан. Уг саналыг байнгын хороо дэмжсэн ч чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжээгүй юм. Тодруулбал, дээрх хуулийн төслүүд анх өргөн баригдсан хувирбараараа батлагдаж байна.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ