З.Энхболд: Ерөнхийлөгч А.Цэрэнсодномыг нэр дэвшүүлэх саналаа буцааж байгаа

УИХ-ын ээлжит бус чуулганаар өчигдөр Ерөнхийлөгчийн өргөн барьсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Авилгын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг баталсан. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдээлэл хийлээ. Тэрээр “УИХ-аар хуулийн төслийг хэлэлцэх үед гишүүд “Үндсэн хууль зөрчиж байна” гэж ярьж байсан. Үндсэн хууль зөрчсөн эсэхийг гишүүд мэдэхгүй, Цэц тогтоох ёстой. Одоо бодвол маргааш үүсгэх гомдол Цэц дээр очиж байгаа байлгүй. Энэ хуулиар томилгоо хийдэг эрх бүхий албан тушаалтнуудад нь ҮАБЗ-өөс зөвлөмж хүргүүлж байгаа болохоос биш ҮАБЗ томилгоо хийдэг болж байгаа юм биш. Прокурорын байгууллагын тухай хуульд Ерөнхий прокурорыг чөлөөлөх гурван заалт байсныг нэгээр нэмж байгаа юм. ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан бол гэдэг заалт. “Ерөнхий прокурор ажлаа хийхгүй байна. Тиймээс чөлөөлье” гэдэг саналаа түүнийг чөлөөлдөг албан тушаалтанд хүргүүлнэ гэсэн үг. Улсын Ерөнхий прокурорыг Ерөнхийлөгч чөлөөлдөг. Тэгэхээр энэ саналаа Ерөнхийлөгчид хүргүүлнэ гэсэн үг. Ерөнхий прокурорыг Ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцөж томилдог. Харин чөлөөлөхдөө өөрөө шууд чөлөөлдөг.
Ерөнхий прокурорын орлогчоор А.Цэрэнсодномыг нэр дэвшүүлэх саналаа УИХ-аас буцааж татахаар болсон. Прокурорынх нь түүнийг тагнаж чагнасан бичлэг гарсантай холбоотойгоор ингэж байгаа юм. Түүний оронд 10 жил ажилласан прокуроруудаас хэн нэгнийг нь томилуулна гэлээ
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ