Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханд шаардлага хүргүүллээ

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өнгөрсөн гуравдугаар сарын 29-ны өдөр захирамж гаргаж, НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Амгаланг Баянзүрх дүүргийн Засаг даргаар томилсон. Уг томилгоо хууль ёсны дагуу явагдаагүй хэмээн НИТХ дахь АН-ын бүлгээс үзэж хотын дарга С.Амарсайханд хандаж, шаардах бичиг хүргүүлжээ.

Тус бүлгээс Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт явагдсан дахин сонгууль хууль бус болсныг сануулаад тус сонгуульд ялалт байгуулсан гэх хоёр төлөөлөгчийн бүрэн эрх баталгаажаагүй. Мөн энэ сарын 19-нд зарлагдсан дүүргийн ИТХ-ын нэгдсэн хуралдааныг хүлээлгүй Э.Бат-Амгаланг Засаг даргаар томилох тогтоол үйлдэж, хотын даргад хүргүүлсэн.

Хотын дарга энэ тогтоол хуульзүйн үндэслэлтэй эсэхийг нь хяналгүй баталгаажуулсан. Иймд хотын даргыг энэ шийдвэрээ эргэн харж, нягтлахыг АН-ын бүлгээс шаардаж буй ажээ.

image

СЭТГЭГДЭЛ БИЧИХ