Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий прокурорт Б.Жаргалсайханыг дэвшүүлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий прокурорт Б.Жаргалсайханы нэрийг санал болгожээ.
Б.Жаргалсайхан нь прокурорын туслах, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, хууль цаазын тэргүүн зөвлөхөөр ажиллаж байгаа аж.
Ерөнхийлөгчийн саналыг АТГ хянасны дараа УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн батлах учиртай. УИХ-ын хаврын чуулган энэ сарын 5-нд буюу баасан гаригт нээлтээ хийнэ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ