Ерөнхий сайд Монгол цэргийн нэгдсэн холбооны тэргүүнээр сонгогдлоо

Төрийн ордны Их танхимд өнөөдөр /2019.04.04/ Монгол цэргийн нэгдсэн холбооны анхдугаар Их хурал болж байна. Холбооны Их хуралд Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал нарын улстөрчдөөс гадна цэрэг, цагдаагийн дарга нар, ахмад алба хаагч зэрэг 300 гаруй хүн оролцож байна.
Дөнгөж сая холбооны тэргүүнийг сонголоо. Нийт 950 төлөөлөгчийн 100 хувийн саналаар Монгол цэргийн нэгдсэн холбооны тэргүүнээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг сонгогдов.
Монгол цэргийн нэгдсэн холбооны бүтэц зохион байгуулалтын хувьд тэргүүн болон Удирдах зөвлөлийн 31 гишүүн, Хяналтын зөвлөлийн таван гишүүнтэй байх аж. Холбооныхоо ээлжит Их хурлыг зургаан жилд нэг удаа, ээлжит бус хурлыг холбооны тэргүүний шийдвэрээр хуралдуулж байхаар тогтжээ. Холбооны зорилго нь залуу үед эх оронч үзлийг төлөвшүүлэн бодлого, үзэл баримтлалыг боловсронгуй болгох, түүнийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох чиглэлээр Монгол Улсын төр, иргэний нийгмийн байгууллагатай хамтарч ажиллан, дэмжлэг үзүүлэх гэж тодорхойлов.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ