УИХ маргааш Ерөнхий прокурорыг томилох саналыг хэлэлцэнэ

УИХ-ын хаврын ээлжит чуулган маргааш 10.00 цагаас нээлтээ хийнэ. Чуулганы нээлтийн дараа намын бүлгүүд хуралдах тов гаргасан байна.

Мөн Хууль зүйн байнгын хороо хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын ерөнхий прокурорыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудлийг үдээс өмнө хэлэлцэнэ. Үдээс хойш уг асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр товлосон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ