О.Содбилэг: С.Зоригийн хэргийн гурван шатны шүүхийн шийдвэрийг ил болгох уу.?

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулган 15:00 цагт эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын ерөнхий прокурорыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна.
Монгол Улсын Ерөнхий прокурорт нэр дэвшигч Б.Жаргалсайханы танилцуулгыг ЕТГ-ын дарга З.Энхболд танилцууллаа. Үүний дараа гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн О.Содбилэг: С.Зоригийн амь насыг хохироосон хэрэгт холбогдсон хүмүүсийг эрүүдэн шүүсэн гэдэг асуудал үүсээд байна. УЕП шүүхийн шийдвэрт эсэргүүцэл бичдэг. Та УЕП болвол эсэргүүцэл бичих үү. Хуулийн хүрээнд хэрэг шийдэгдсэн гэсэн атал хүний эрх байж боломжгүй хэмжээнд зөрчигдсөн байсан. УИХ-ын гишүүд болон сэтгүүлчид эрүүдэн шүүсэн бичлэгийг үзсэн. Тэр бичлэгийг ил болгомоор байна. Одоо тэр бичлэгийг хэнд үзүүлэх вэ. Энэ хэргийн зарим хэсгийг улсын нууцаас гаргалаа гэсэн. Гэвч прокурор дээр очоод гацсан гэж ойлгоод байгаа. Гурван шатны шүүхийн шийдвэрийг ил болгох уу.
Б.Жаргалсайхан: “Би танилцаагүй. Миний хувьд эрүүдэн шүүсэн асуудалд хэвлэл мэдээллийн хэрэгслийн хэмжээнд мэдээлэлтэй байгаа. Энэ хэргийг нотлох баримтыг хэмжээнд буулгаж авах хэрэгтэй. Хэрэв үндэслэлтэй байвал УДШ-д дүгнэлт бичнэ. Хэрэг материалтай би танилцаагүй. Томилогдоод очвол энэ хэрэгтэй танилцах эрхтэй болно. Үнэхээр ил болгох зүйл байвал ил болгоно. Тодорхой эрх олгогдсон хүмүүс ямар хэмжээнд яаж үзүүлэх вэ гэдгийг шийднэ. Танилцаж үзээгүй учраас тэр бичлэгийг бүгдийг нь ил болгоно гэж хэлэх боломжгүй.
-ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсын ерөнхий прокурор шударга ёсны дээд хэмжүүр. Ажлаа вах гэж байгаа энэ нөхцөл өмнөхөөсөө хэд хэдэн зүйлээр ялгаатай. Судалгааны дүнгээр шударга ёсны итгэмжлэл 95 хувьд хүрсэн. Хүмүүс хуулийн байгууллагад итгэх итгэлээ алдсан. Нөгөө талаар парламент шүүхийн хараат бус байдалд халдлаа гэж үзэж байгаа. Таны цаашдын үйл ажиллагаанаас хамаарч Монголын парламент оршин тогтнох уу үгүй юу гэдгээс шалтгаална. Томилсон хүндээ биш, ёс зүй, өв уламжлал, төрийн сүлдэндээ итгэж ажиллаарай. Захиалгаар томилогдсон хүмүүсийг цэгцлэхээс таны ажил эхэлнэ. Дуулиант хэргүүдийг эхнээс нь эхэлж цэгцлэх хэрэгтэй. Барилаа, хорилоо, саатууллаа, өвдлөө гэсэн мэдээллүүдээр замхарч байна” гэлээ.
УИХ-ын гишүүн С.Чинзориг: Шударга зарчимч ноён нуруутай ажилж чадах байх гэсэн итгэл бий. Төрд болон хууль хяналтын байгууллагад итгэх олон түмний итгэл алдагдсан. Энэ цаг үед ажлаа хүлээж авч байна. Шударга ёсыг тогтоохын тулд ажиллаарай. Хүн бүрийг хуулийн өмнө эрх тэгш байлгах, иргэдээ алагчлалгүй ханддаг байгаасай. Прокурорын байгууллагын нэр хүнд сүүлийн нэг жилийн турш асар хурдан доройтсон. Энэ нь мэргэжлийн чиг баримжаа алдагдсантай холбоотой. Өөрөөр хэлбэл цагдаа нарыг прокурорт томилдог. Хоёрдугаарт томилогдсон хүндээ ажилладаг, бүлэглэлүүдэд үйлчилдэгтэй холбоотой. Энэ бүхнийг үгүй хийх байх гэж найдаж байна. Томоохон хэргүүдийг хуулийн хүрээнд нь авч үзэж, хурдан шуурхай шийдвэрлэж ажиллаарай. Мөн ЖДҮХС-ийн зээлтэй холбоотой асуудлыг нэг тийш нь шийдэж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл өгөхийг хүсч байна.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Б.Жаргалсайхан гэдэг хүн Монгол Улсын ерөнхий прокурорт нэр дэвшиж байгаа нь сайшаалтай. Энэ улс дампуурчихсан. Нэг хүнд оногдох өрийн хэмжээ хэтэрсэн. Олигорхууд баяжсан. Прокурорууд өнөөдрийг хүртэл үүнийг ярьж, шалгаж чадаагүй. Мафтай хийх тэмцэл амаргүй. Таниас эр зориг, Монголоо гэсэн чин зоригийг шаардах болно. 27-хон настай хүүхдэд Эрдэнэтийг өгчихсөн,. Багануурыг бас өгчихсөн л байна шүү дээ
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ