Б.Жаргалсайханыг Ерөнхий прокуророор томилохыг 94,6 хувийн саналаар дэмжлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий прокурорын томилгоог хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох саналаа УИХ-тай зөвшилцөхөөр өргөн барьсан юм. Уг саналыг нь УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хэлэлцэн дэмжээд байсан юм. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх ч уг саналыг дэмжлээ. Тодруулбал, чуулганы хуралдаанд оролцсон 56 гишүүний 53 нь дэмжиж 94.6 хувиар Б.Жаргалсайханыг Ерөнхий прокуророор томилохыг дэмжлээ. УИХ энэхүү саналаа албан бичгээр Ерөнхийлөгчид танилцуулах бөгөөд Ерөнхийлөгч түүнийг эцэслэн томилох юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ