Т.Аюурсайхан: Хууль хүчний байгууллагуудын томилгоог нийтийн сонсголоор оруулъя

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Х.Нямбаатар, Л.Болд нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Эдгээр таван гишүүний зүгээс Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан болон хотын дарга С.Амарсайхан нарт шаардлага хүргүүлэхээр болжээ.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Өнөөдөр МУ-ын Ерөнхийлөгчөөс АТГ-ын дарга болон Ерөнхий шүүгчид хоёр хүний нэрийг өгсөн. Энэ бүгдэд олон нийт дуу хоолойгоо хүргэхийг хүсэж байна. Бидний тавьж байгаа өөрчлөлт шинэчлэлтийг хийгээд явах хүн мөн үү гэдэг дээр хяналт тавихыг хүсэж байгаа. Тийм учраас эдгээр хүмүүсийг томилохдоо нийтийн сонсгол хийх ёстой гэж үзэж байна. УИХ-аас томилогддог албан тушаалтнуудыг нийтийн сонсголоор оруулах боломжтой. Бид анхны томилгооны сонсголыг хийхээр 19 гишүүн гарын үсгээ зураад байна. Үүнийг УИХ-ын даргад өргөн барина. Нийтийн сонсголоор томилгооны сонсгол хийх боломжгүй байгаа. Томилгооны сонсгол зохион байгуулж болохгүй байгаа учраас нээлттэй хэлэлцүүлгийг хийх ёстой гэж бодож байна. Олон нийтийн анхаарлын төвд байгаа хэргүүдийн үеэр нэр дэвшигч хаана ямар албан тушаал хашиж байсныг олон нийт мэдэх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Иргэд хуулийн байгууллагын удирдлагуудаар хэн томилогдохыг анхааралтай ажиглаж байгаа. Үнэ тогтворжуулах хөтөлбөр болон тусгай сангуудын зарцуулалтыг шалгах шаардлагыг Б.Жаргалсайхан прокурорт хүргүүлж байна. Хоёр дахь шаардлагыг хотын дарга Амаарсайханд хүргүүлнэ. Сүхбаатарын талбайн урд талын газар,Хүүхдийн паркын газар, хууль бусаар эрх мэдлээ ашиглаж өгсөн нийслэлийн газруудын зөвшөөрлийг цуцлахыг шаардаж байгаа юм.

Х.Нямбаатар: Шинээр УИХ-аас томилох албан тушаалтнуудыг томилгооны сонсгол хийж томилдог болъё. Ер нь нарийндаа тогтолцоог нь өөрчлөхгүй бол хүнийг хүнээр солиод үр дүн гарахгүй. Элбэгдорж ерөнхийлөгчийн үед шүүхийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль эргээд ороод ирсэн. Улсын Ерөнхий Прокурорыг томилсон хүндээ үнэнчээр үйлчилдэг байдлыг өөрчлөх шаардлагатай байна. Засгийн газар яаралтайгаар УИХ-д тогтолцоог өөрчилсөн хуулийн төслийг оруулж ирэх байх.  

Л.Болд: С.Зоригийг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан этгээдүүдийг эрүүдэн шүүсэн бичлэлгийг олон нийтэд үзүүлэх ёстой. С.Зориг агсаны хэрэг бол хууль хяналтын байгууллагын удирдлагууд оролцсон маш том хэрэг. Үүнийг илчлэх ёстой. Ард түмэн үүнийг тэсэн ядан хүлээж байгаа.  Улсын ерөнхий прокурорт шалгуулахаар 18 хэргийг багцалж явуулж байна. Тусгай сангийн хөрөнгийг иддэг уудаг шамшигдуулдаг хэрэг сүүлийн 10-аад жил үргэлжилж байна.С.Зориг агсаны хэргийг шүүж байсан, аль нэг шатны шүүхэд шүүгчээр оролцсон болон Эрдэнэт үйлдвэрийн хулгай луйврын хэрэгт нэр нь орсон бол Ерөнхий шүүгчид нэр дэвшүүлэхгүй.  

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ