ЖДҮХС-гаас зээл авахад нөлөөлсөн байж болзошгүй төрийн өндөр албан тушаалтнуудын зарим хэргийг дахин шалгахаар болов

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2018 онд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авсан нийт 214 аж ахуйн нэгжид зээл олгоход эрх бүхий албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж давуу байдал бий болгосон байж болзошгүй хэрэгт Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.           

Мөрдөн шалгах ажиллагаагаар Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн эрх бүхий албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан иргэн, аж ахуйн нэгжүүдэд давуу байдал бий болгож шийдвэр гаргасан, зээл авсан иргэн, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтнууд нь өөртөө  давуу байдал бий болгох зорилгоор шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтнуудад нөлөөлсөн, хахууль өгсөн зэрэг  гэмт хэргийн шинжгүй үйлдлүүдэд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаад, хааж шийдвэрлэсэн байна.

Тухайлбал:

            Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас

1.“Алтан нуга даваа” хоршоонд  “Хүлэмж ба органик хүнс” төслийн зориулалтаар 35 сая,

2. Иргэн Г.Цэрэннадмидад “Оёдлын цех” төслийн зориулалтаар 100 сая, иргэн Ц.Пүрэвсүрэнд “Аривжих” төслийн зориулалтаар 10 сая,

3.Иргэн Э.Баярт “Монгол шар төмсний тариалалт, зоорийн хүртээмжийг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалт”  төслийн зориулалтаар 130 сая,

4.“Тэнгэрийн соёмбо” ХХК-д “Хонины махтай хорхогтой түргэн болдог гоймон үйлдвэрлэх” төслөөр 600 сая,

5.“ЦЕТ” ХХК-д “Хөдөө аж ахуйн цогцолбор байгуулах” төслийн зориулалтаар  850 сая,

6. “Ганга нар трейд” ХХК-д “Талх нарийн боовны үйлдвэр эрхлэх” төслийн зориулалтаар  80 сая,

7. “Жигүүрт хөсөг” ХХК-д “Сүүний чиглэлийн үхрийн болон тэжээлийн аж ахуй эрхлэх” төслийн зориулалтаар  200 сая,

8.“Завхан буурал” хоршоонд “Сүү цагаан идээний үйлдвэр байгуулах” төслийн зориулалтаар  100 сая,

9.Иргэн А.Төгөлдөрт “МС Гуа марал брэндийн хувцас хөгжүүлэх”  төслийн зориулалтаар 50 сая,

10.Иргэн Д.Отгонтуяад “Эрчимжүүлсэн үнээний ферм”  төслийн зориулалтаар 100 сая,

11.Иргэн Э.Ариун-Ундаргад “Уран өв”  төслийн зориулалтаар 50 сая, 12.Соёмбо капитал ХХК–д “Газар шим”  төслийн зориулалтаар 50 сая,

13.Органик хүнс трейд ХХК-д “Жигнэмэг, өрмөнцрийн үйлдвэр-ийн төслийн зориулалтаар 150 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон үйлдлүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулаад, хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байна.

Төрийн өндөр албан тушаалтнууд нөлөөлсөн байж болзошгүй хэргүүдийг хаах саналтай прокурорын хяналтанд ирүүлснийг хянаад, хэрэг бүртгэлтийг хаах шийдвэр прокуророос гаргаагүй байна. Зарим хэрэгт мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэхээр Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст буцаасан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ