Украины Ерөнхийлөгчийн сонгуульд Зеленский ялахаар байна


Энэ сарын 21-нд болох Украины Ерөнхийлөгчийн хоёрдугаар шатанд Оросын талыг баримтлагч жүжигчин Владимир Зеленский ялах магадлалтай тухай “112 Украина” телевиз мэдээлж байна.

Тус сувгийн мэдээлснээр, хамгийн сүүлийн судалгааны дүнг харвал Владимир Зеленскийн төлөө сонгогчдын 72 хувь, Украины одоогийн Ерөнхийлөгч Петр Порошенкогийн төлөө  25 хувь нь тус тус саналаа өгөхөөр байгаа аж.

Гуравдугаар сарын 31-нд болсон эхний шатны сонгуульд Владимир Зеленский хамгийн их буюу 30.24, Петр Порошенко 15.95 хувийн санал тус тус авч хоёрдугаар шатанд шалгарсан билээ. Гэхдээ тус улсын Ерөнхий сайд асан Юлия Тимошенко, сөрөг хүчнээс нэр дэвшигч Юрий Бойко нар нийлээд сонгогчдын 53.81 хувийн санал авсан гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.

Б.Туг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ