УИХ-ын чуулган дараахь асуудлаар хуралдаж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан явагдаж байна. Энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм.
1.Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
2.Дэлхийн шуудан холбооны дүрмийн есдүгээр нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
3.Түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
4.Улсын ерөнхий прокурорын орлогч нарыг томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөх асуудал;
5.Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 15 дугаар дүгнэлтийг УИХ хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан/;
6.Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
7.Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
8.Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Л.Энхболд нарын 5 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
9.Тогтоолд нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
10.Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
11.Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/;
12.Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэдээлэл /Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын асуудал/ сонсоно /хаалттай/.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ