МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд 5 гишүүн томилох асуудлыг ТББХ дэмжлээ

    МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл 15 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар  өнөөдөр /2019.04.19/ Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн 5  гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох тухай Засгийн газрын саналыг танилцуулав.  Энэ удаа Үндэсний Зөвлөлийн таван гишүүний нэгийг Ерөнхийлөгч, нэгийг Засгийн газраас томилох бол гурвыг нь УИХ томилох юм.  Ерөнхийлөгчийн зүгээс  түүхч Д.Өлзийбаатарыг нэр дэвшүүлсэн бол Засгийн газраас Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Н.Жанцанг нэр дэвшүүлсэн  Харин УИХ-аас дэвшүүлэх  гурван хүний квот дээр  20 гаруй хүн өрсөлдөж  тэднээс Сүхбаатарын Алтанцэцэг,  Ваанжилын Бат-Эрдэнэ, Д.Батсүх нарыг дэвшүүлснийг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжжээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн  таван гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ