Б.Баатархүү:Б.Хурцыг үргэлжлүүлэн хорих саналыг прокурорт хүргүүлсэн

Өнөөдөр /2019.04.24/ Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг түр саатуулан, тайлбар авч буй тухай бид мэдээлсэн.
Тэгвэл ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү дараах мэдээллийг өглөө. Тэрбээр “Авлигатай тэмцэх газар /АТГ/-т 2002 оны Эрүүгийн хуулийн 133.1 дэх зүйлийн гүйцэтгэх ажиллагаа, хууль тогтоомж зөрчих гэдэг заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан хэргийг Улсын ерөнхий прокуророос харьяалал тогтоож, 2019 оны дөрөвдүгээр сарын 19-нд буюу өнгөрөгч баасан гарагт Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанд шилжүүлэн ирсэн. Түүн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Уг хэргийн дагуу өчигдөр /2019.04.23/ Б.Хурцыг хойшлуулшгүйгээр саатуулсан. Үргэлжлүүлэн цагдан хорих асуудлаар прокурорын газарт санал хүргүүлээд байна” гэлээ.
Сануулахад, С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр хоригдож буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх хэргийн харьяаллыг өөрчилж, өнгөрсөн долоо хоногт АТГ-аас Цагдаагийн ерөнхий газрын Тусгай субъектын хэлтэст шилжүүлсэн билээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ