Ц.Нямдорж:. Э.Бат-Үүлийг саатуулаагүй, одоохондоо худал мэдээлэл

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.
-С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг буюу эрүүдэн шүүсэн асуудалтай холбоотойгоор ТЕГ-ын дарга Б.Хурц, Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл нарыг саатуулсан гэсэн мэдээлэл гараад байна. Танд энэ талаарх мэдээлэл ирсэн үү?
-Б.Хурцыг өчигдөр саатуулсан талаар мэдээлэл ирсэн. Э.Бат-Үүлийн талаар мэдээлэл ирээгүй, наадах чинь одоохондоо худлаа мэдээлэл.
-Таныг бас ТЕГ-аас гурван хэрэг дээр шалгаж байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ асуудал дээр та тайлбар өгөх үү?
-Одоогоор надад мэдэгдсэн юм алга. ТЕГ-ынхантай уулзаагүй удаж байна ш дээ. Өнөөдөр хэвлэлээр дахин хэрэг үүсгэсэн гээд гараад байхаар нь асуусан чинь үгүй л гэж байна лээ. Захиалгат л юм байлгүй дээ.
-Та С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотой мэдээллийг ярьж байхдаа улсын нууцтай холбоотой мэдээллийг задруулсан юм биш үү?
-Хүн тамлах, эрүүдэн шүүх чинь улсын нууц юм уу. Улсын нууцын тухай хууль гэж байна аа. Төрийн хамгаалалтад авсан, задруулбал үндэсний эрх ашиг, үндэсний ашиг сонирхол хохирол учруулах мэдээллийг хэлдэг. Би нууцтай холбоотой мэдээллийг яриагүй.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ