Хэнтийн нөхөн сонгуулиас хэн хэн нь халширч байна уу даа?

Гандааш хүүгийн орыг залгамжилж, орон нутгийн олон мянган иргэдийн төрд төлөөлөх эрхийг хангах нөхөн сонгуулийг хойшлуулсаар хойшлуулсаар хойтон жил нь нааддагийн үлгэрүүд хөвөрсөөр, энэ ИХ-ын бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болохнээ. Үндсэн хуулийн цэцийн зүгээс “УИХ-ын 62 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн зарим, зүйл заалтыг зөрчсөн” гэж үзэж 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн өдрийг 2019 оны зургадугаар сард явагдахаар болж хойшлуулсан. Тэгвэл МАН-ынхан энэ нөхөн сонгуулийн өдрийг дахин хойшлуулах дараагийн арга нэгэнт олж, хэрэгжүүлэх гэж яваа гэсэн мэдээлэл байна..
Наадмаар зүйрлэвээс нам улс төрийн 2020 оны сонгуулийн өнгийг харуулчих гээд байгаа энэ сонгууль "их юм" хэлж мэдэхээр болчихоод байнаа. Нөхөн сонгуульд орох том намуудын хувьд ч барилдахаасаа таахалзах нь их гэгчээр бид бэлэн хэмээн ээлж дараагаар ярилцлага өгөх авч, яг хэн өрсөлдөх болсон нь ч тодорхойгүй. Энэ сонгуульд экс ерөнхийлөгч Н.Энхбаяр МАХН-аас уралдах нь хамгийн түрүүн тодорхой болсон. Сагсайдах бичлэгийг олон нийтэд үзүүлсэнээс хойш түүний реитинг улам бүр өссөн бололтой юм. Уул нь яг зэрэг нэмэхийн өмнө буюу, Хэнтийн нөхөн сонгуулийн өмнө задалсан бол түүний реитинг бүр ч галзуурах байлаа. Хүмүүжээгүй, боловсролгүй гэсэн шалтгаанаар хэдэн ч удаагийн сонгуульд оролцож чадаагүй дэндүү урт "уягдсан" түүнтэй өрсөлдөх хүн АН, МАН-ынханд олдохгүй, нэлээдгүй сандралд оруулж байх шиг. МАН-ы хувьд У.Хүрэлсүхийг л сойхгүй бол бусад нэр дэвшигчид явахгүй болчихоод л байна уу даа. АН-ы хувьд сонгуульд оролцох ч нэр дэвшигчээ хараахан тодруулаагүй л байх шиг. Манай дарга мундаг шүү ялна гэж явуулчихаад бүдэрчихвэл араар ажиллаж улс төр хийх сонирхолтой нөхдүүд ч байхыг үгүйсгэхгүй гэдгийг ч У.Хүрэлсүх харж л байгаа. Энэ нөхөн сонгуульд тэгээд Н.Энхбаярыг давах аавын хүү байгаа юмуу, эсвэл дахиад л хойшлуулах санал санаачлага өрнүүлж яваа нь үнэн болж тааравуу?
Н.Туул
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ