Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатарыг албан тушаалаас нь чөлөөлөхөөр болжээ

    Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлд нэр холбогдож хууль шүүхийн байгууллагад дуудагдах болсонтой холбоотойгоор албан тушаалаасаа түдгэлзээд байгаа.


Түүнийг өнгөрсөн арваннэгдүгээр сард УИХ-ын дарга М.Энхболд дуудаж албан тушаалаасаа чөлөөлөгдөхийг санал болгосон юм. Гэвч тэрээр албан тушаалаасаа чөлөөлөгдөхгүйгээр түдгэлзээд шалгуулах санал гаргасныг нь УИХ хүлээж авсан.


Түүнээс хойш багагүй хугацаа өнгөрсөн ч асуудал нь тодорхой болоогүй өдий хүрсэн. Тиймээс түүнийг албан тушаалаас нь чөлөөлөхөөр болжээ. Тодруулбал, ирэх долоо хоногт Төсвийн байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний аудитын газрын даргыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байна.


Чөлөөлөх, томилох асуудлыг хамтад нь хэлэлцэхээр төлөвлөснөөс харвал УИХ-ын дарга тус газрын даргад хэнийг нэр дэвшүүлэхээ ирэх долоо хоногт тодорхой болгох бололтой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ