З.Энхболд: Д.Хаянхярваа, Л.Элдэв-Очир нар Монголын УИХ-ын гишүүдүү, Хятадын УИХ-ын гишүүд үү?

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Зандаахүүгийн Энхболд Тавантолгой Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажлыг эсэргүүцэгчдийг няцаах өөрийн тайлбарыг фэйсбүүк хуудсаараа дамжуулан хийсэн нь олон нийтийн анхаарлыг татаад байна. Энэхүү тайлбартаа тэрээр:
-“Бид Цаонфэйдянь боомт дээр, нүүрс ачдаг усан онгоцны хажууд зогсож байна. Манай Тавантолгойн нүүрс энд ирж байж үнэд хүрнэ. Сайншандын төмөр замыг эхлүүлсэнээр манайд ашиг ирнэ. Манай улсын нутгаар явж байгаа км болгон манай улсын ашиг. Монголын нутгаар хичнээн их явж байж гарна, Монголд төдий чинээ ашигтай. Тэр ч бүү хэл Монголын нутгаар 400 км явуулаад Сайншандад угаачихвал нэмүү өртөг шингээд манайд өндөр ашигтай болно гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байгаа. Гэтэл УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Л.Элдэв-Очир нар 260 гаруйхан км яваад гарчих юмыг яагаад ингээд байгаан гээд эсэргүүцээд байгаа. Тэд бол Монголын нутгаар их явуулж өртөг шингээхгүй, Хятадын нутгаар их явуулж Хятадын төмөр замынхныг ажилтай болгох гээд зүтгээд байгаа. Тэгэхээр тэднийг Монголын УИХ-ын гишүүдүү, Хятадын УИХын гишүүд үү гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Энэ хоёр гишүүн төмөр замыг Хятадын нутгаар хол явуулах гээд зүтгээд байна. Бид зөвхөн Зүүнбаян чиглэлийн 414 км төмөр зам барихгүй. Тэндээсээ Чойбалсан орно. Хөөт орно. Тэгээд урагшаа гарна. Хоёрдугаарт Сайншандад ус байгаа. Тэнд угааж өртөг нэмнэ. Тэгээд Бичигт боомтоор орно. Хичнээн хурдан манайхаар гарна төдий чинээ ашиггүй болно. Хичнээн удаан Монголоос гарна төдий чинээ манайд ашигтай. Ердөө ийм л энгийн зүйл. Ийм зүйлийг ойлгохгүй хүний толгой эргүүлээд байна. Ерөнхийлөгч Х.Баттулга Монголдоо ашигтай зүйл хийхгээд байгаа нь энэ” хэмээн тайлбарлалаа.Тайлбарыг бүрэн эхээр нь видеоноос үзнэ үзнэ үү.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ