МАН-ын бүлэг З.Дашдаваа, Ж.Батсайхан нарыг АТГ-ын удирдлагаар томилохыг дэмжжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын даргад ЦЕГ-ын дэд даргаар ажиллаж байгаа З.Дашдаваа, дэд даргад ШШГЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан Ж.Батсайхан нарыг томилуулахаар УИХ-д саналаа хүргүүлсэн. Уг саналыг нь УИХ энэ долоо хоногт хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм. Үүнтэй холбогдуулан УИХ дах МАН-ын бүлэг энэ асуудлыг хэлэлцжээ.Улмаар нэр дэвшигчдийг дэмжсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ