Ж.Батзандан С.Зориг агсны хэргийг шалгах Түр хорооны дарга боллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцэх асуудлын дарааллыг батлах үеэр УИХ-ын гишүүн Я.Санжмятав “С.Зоригийн агсны хэргийг шалгах Түр хорооны даргын асуудлыг эхний асуудал болгон цаг алдалгүй чуулганаар хэлэлцүүлж өгнө үү. Учир нь хүний эрхийг хамгаалагчийн асуудал хариуцсан НҮБ-ын тусгай илтгэгч М.Форст Монгол Улсад ирээд байгаа. Өнөөдөр /2019.05.02/ холбогдох хүмүүстэй албан уулзалт хийх учир Түр хорооны даргыг дариухан батлах хэрэгтэй байна” гэсэн юм.

Ингээд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хууль зүйн байнгын хорооноос ирүүлсэн саналын дагуу С.Зориг агсны хэргийг шалгах Түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Батзанданг сонгох асуудлыг хэлэхэд хуралдаанд оролцсон гишүүдийн 81.6 хувь нь дэмжлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин