УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд намаасаа гарах өргөдлөө Удирдах зөвлөлдөө өглөө

  Яг одоо хуралдаж байгаа МАН-ын Удирдах зөвлөлөөр  хяналтын хорооны шийдвэрийг хэлэлцэж байна. Тус хуралдаанаар УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нартай хариуцлага тооцох эсэх асуудлыг хэлэлцэж байгаа юм. Учир нь МАН-ын Хяналтын хорооноос УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирыг Оюутолгойд материал өгсөн үндэслэлээр намын зүгээс 5 жил улстөрийн дэмжлэг үзүүлэхгүй гэх шийдвэрийг гаргасан. Тодруулж хэлвэл тэднийг 2020 онд УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн юм. 

 Тэгвэл тус хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд намаас гарах өргөдлөө Удирдах зөвлөлдөө өгсөн байна. Удирдах Зөвлөлийн хурал үргэлжлэн, түүний өргөдлийн асуудлыг авч хэлэлцэж байгаа аж. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин