УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг АТГ-аас дуудаж тайлбар авчээ

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг яллагдагчаар татсан тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаад байна. Тэгвэл энэ талаар АН-ын дарга С.Эрдэнэ “Д.Эрдэнэбат гишүүнийг өчигдөр дуудаж уулзсан байна лээ. Одоогоор хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан процесс хараахан эхлээгүй байгаа” гэлээ.
Эх сурвалжуудын мэдээллээр Д.Эрдэнэбатыг Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан хэрэгт хамжигчаар оролцсон гэх үндэслэлээр АТГ-аас дуудсан байна.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ