Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэгт төр, нийгмийн зүтгэлтнүүд урилгаар оролцож байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд төр, нийгмийн зүтгэлтэн болон Үндсэн хууль тогтоогчдыг урилгаар оролцуулж байгааг УИХ-ын дарга танилцууллаа.

Тодруулбал, Ардын их хурлын депутат асан, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц, Ардын их хурлын депутат, УИХ-ын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн дарга асан, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров нараас гадна Монфемнет үндэсний сүлжээ төрийн бус байгууллагын зөвлөх Д.Сүхжаргалмаа, МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл нар чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож байгаа юм.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийгчуулганаар өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт хэлэлцэж эхэлсэн бөгөөд УИХ-ын гишүүд асуулт асуух явцад ажлын цаг дуусч, түр хойшлуулсан юм. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу өнөөдөр чуулган ээлжит бусаар ийнхүү үргэлжлүүлэн хуралдаж байна.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин