Х.Нямбаатар: Ерөнхийлөгчийн саналыг авахгүйгээр Үндсэн хуулийн нэмэлтийг батлах боломжгүй

Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой өөрийн саналыг МАН-ын бүлгийн гишүүдэд танилцуулсан. Эх сурвалжийн мэдээлж буйгаар МАН-ын бүлгийн гишүүдийн ихэнх нь Ерөнхийлөгчийн уг саналыг дэмжихгүй байгаа гэсэн мэдээлэл байгаа.
Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хэлэхдээ “МАН-ын бүлэг таван өдөр Ерөнхийлөгчөөс ирүүлсэн зөвшилцлийн саналыг хэлэлцээд сууж байна. Ерөнхийлөгчийн саналыг авахгүйгээр МАН-ын бүлэг дангаараа үндсэн хуулийн нэмэлтийг батлах боломжгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч бол нийт ард түмнээс сонгогдсон субьект. Үндсэн хууль гэдэг бол зөвшилцлийн баримт бичиг байх ёстой. Тиймээс Ерөнхийлөгчөөс оруулж ирсэн саналууд дээр бид зөвшилцөж үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх ёстой гэсэн байрь суурьтай байгаа. Ерөнхийлөгч Үндсэн хууль батлагдсан тохиолдолд хориг тавих эрх нь нээлттэй байгаа. Хууль батлагдах хэд хэдэн процесст Ерөнхийлөгчийн оролцоо байгаа. Бид таван өдөр хэлэлцээд шийдэлд хүрэхгүй байгаа асуудлуудын нэг бол 108 гишүүнтэй байх гэсэн Ерөнхийлөгчийн санал. Энэ асуудлыг манай бүлэг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тиймээс дундын хувилбарыг сонгоё гэсэн байр суурь илэрхийлж байна. “ гэ
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ