Д.Ганбаяр : Монголын бизнесийн байгууллага хөгжихөд, улс төрөөс гаргаж буй шийдвэрүүд саад болоод байна

Компанийн Засаглалийн Үндэсний Зөвлөлийн дарга Д.Ганбаяртай ярилцлаа.

- Америк яваад ирсэн гэж сонссон. Ямар ажлаар яваад ирэв?

-Америк явсан гол ажил бол гадаад дахь хувийн хөрөнгө оруулалттай OPIC гээд засгийн газрын байгууллагын удирдлагуудтай уулзалт зохион байгуулах байсан. Энэ байгууллага бол олон улсад хувийн хөрөнгө оруулалт хийдэг. Одоогийн байдлаар ОРIC 106 сая долларын хөрөнгө оруулалтыг Монголын бизнесийн байгууллагад хийгээд байна. Мөн “Жонс Хобгонс”  их сургуулийн бизнес эдийн засгийн танхимын эрхлэгчтэй уулзаад Монголын бизнес эрхлэгчдийг нөгөө талаас OPIС-оос хөнгөлттэй нөхцөлөөр зээл авах гэж байгаа хүмүүс манай байгууллагаар дамжуулаад энэ сургуульд сурч, энэ талаарх ойлголттой болж албан ёсоор гадны хөрөнгө оруулалтаар OPIC-той хамтрахад чухал ач холбогдолтой хөтөлбөр санаачилсан.

-Чухал ажил амжуулаад иржээ. Нээрээ танийг гольф цохьдог гэсэн. Америкт байх хугацаандаа гольф цохьсон уу?

-Америкд сургуульд төгссөн болохоор гольф тоглолгүй яахав. Гольф тоглохын нэг онцлог бол хүнтэй илүү дотно нөхөрлөж, цаг зарцуулж хоорондоо бизнес улс төр ярих зэрэг боломжийг бүрдүүлж өгдөг. Нэг гольф тоглохдоо нийт 18 нүх онодог. Энэ үед  хүмүүстэй ярилцах боломж их гардаг. Тэр утгаараа Америк явсных бизнес эрхлэгчидтэй тоглосон.

- Гольф хэзээнээс тоглож эхэлсэн бэ?

- 2003 оноос тоглосон хамгийн анх “Merrill Lynch” гээд хөрөнгө оруулалтын компанид  санхүүгийн шинжээчээр ажиллаж байхад тэнд ажиллаж байсан менежерүүд дарга нартай гольф тоглохоор явчихдаг байсан. Тэр үед удирдлагуудтай гольф тоглож байгааг нь хараал их  атаархдаг байсан юм л даа.  Тэгээд нэг удаа менежерээ  дагаж яваад тоглож үзсэн. Гольф чинь бие биенийгээ сайн таньж мэдэхээс эхлээд авах зүйл олонтой сайхан спорт шүү.

-Энэ спортоор зөвхөн баячууд тоглодог гэсэн ойлголттой байдаг. Энэ тал дээр  та юу гэж боддог вэ?

- Миний бодлоор бол тийм биш. Энэ спорт бол өөрөө хөдөлмөрлөж байж амжилт гаргана. Хамгийн гол нь гольфийн спорт бол нэг нэгнээсээ түрүүлэх нь гол нь биш өөрөө өөртэйгөө өрсөлддөг.Бас  хүнийг зарчимтай байх, амьдралын зорилготой болгодгоороо давуу тал болдог.  Мөн гольфийн спорт бол насан туршийн спорт нэг хичээллээд хаячихдаг огт зүйл биш. Ер нь ажиглаад байхад гадаад хүмүүс дотор гольф тоглох хүн бараг олддоггүй цөөхөн. Яагаад гэвэл  зав гаргаж тоглодог. Тоглох цаг  нь ихэвчлэн амралтын өдрийн өглөө эрт байдаг. Гэх мэтчилэн гольфийн спорт бол хувь хүнийг хүмүүжүүлдэг, хариуцлагатай ёс зүйтэй байлгахад чухал спорт юм.

- Энэ спортоор залуучууд хир хичээллэдэг бол?

- Монголд бол залуучууд их хичээллэж байгаа юм шиг ажиглагддаг. Би Монголд JCI гээд компанид  удирдах  албан тушаал хашиж байсан. Олон залуучуудын гольф тоглохыг  зааж өгсөн хүний хувьд бол  залуучуудад энэ спорт маш чухал. Залуучууд  их хурдтай сурдаг.  Ялангуяа эцэг эхчүүд хүүхдээ энэ спортоор хичээллүүлэх хэрэгтэй. Манай Монголын гольфийн холбоо залуучуудыг гольфийн спортруу оруулахад анхаарах л хэрэгтэй байна. Энэ зөвхөн баячуудын спорт биш.  Монголд бол дөрөв таван цаг тоглоход 15000-20000 төгрөг гээд гольфийн талбай өөр өөр байдаг. Америкт арай  хямдхан байдаг.

- Сонирхолтой юм аа. Хоёулаа ярилцлагаа  уул уурхайгаар үргэлжлүүлье. Сүүлийн үед уул уурхайн лицензийг олноор нь  цуцлаад байгаа. Энэ тал дээр компанийн засаглалын тэргүүн хүний хувьд юу гэж бодож байна вэ?

Ер нь манай энэ төрийн бодлого тогтвортой биш байна. Нэг талаасаа лиценз нэрийн дор уул уурхайн хайгуул хийх зөвшөөрөл олгодог хайгуул хийгээд нөөцийн тогтоогоод  ТЭЗҮ-д батлуулаад ашиглалтын лиценз олгочихдог.Тэгэхээр манай бизнес эрхлэгчдийн хандлага нь  уул уурхайн лиценз эзэмшихээрээ түүнийгээ өөрийн өмч гээд ойлгочихдог. “Яг үнэндээ энэ өмч биш ашиглах эрх” эд нар бол тодорхой хэмжээний үйл ажиллагаа явуулдаг. Харин үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчинд сөрөг нөлөөгүй үйл ажиллагаа явуулах ёстой байдаг. Жил болгон тайлан татвараа өгөх ёстой. Гэтэл Монголын засгийн газар гэнэт ухаан орсон юм шиг сонгуулийн өмнөх жил бүгдийн болиулж байна. Энэ  нэг талаасаа зөв. Гэхдээ сайн хэрэгжихгүй зүйл, хүссэн хүсээгүй зарим нь олборлолтоо явуулж, зарим нь хаагдана. Гэтэл үүний цаана бизнесийн байгууллага ямар их зардал гаргаж байгааг ойлгохгүй байна шүү дээ. Засгийн газар нь байнга  шаардлага тавиад явдаг тогтолцоотой байсан бол  хэзээ ч ингэхгүй. Хяналт  тавих ёстой  газар нь  шаардлага тавих гэхээр нөгөө уул уурхайн компани нь ширээн доогуур  хэдэн цаас өгчихдөг ингээд байхаар  хяналт тавих асуудал мартагдаад  байна л даа. Гэтэл өнөөгийн  шударга засгийн газар маань шударгаар хийнэ гээд, бүх юмыг болиулж байгаа нь хэдийгээр зөв боловч огцом байдлаар хийж болохгүй. Энийг  үе шаттайгаар алхам алхмаар шаардлагаа тавьж хийх ёстой. 

- Компанийн засаглалын  үндэсний зөвлөл байгуулагдаад 10 гаран жил болж байна энэ хугацаанд Монголд үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд хэрхэн хөгжиж байна вэ ?

- Үндэсний компани хөгжиж буй асуудал Монголын эдийн засгаас хамаарч байна. Бизнесийн байгууллага өөрсдөө эдийн засагт хөрөнгө оруулж байгаа. 2011 онд компани засаглалаа хөгжүүлэх үндэсний хөтөлбөр гэж  батлагдсан. Монголд хэн ч хөрөнгө оруулалт хийх сонирхолгүй байна. Оруулсан хүн нь хулхидуулаад луйвардуулаад гарч байна. Хэдхэн хүн тухайн салбарынхаа бизнесийг барьчихсан учраас шударга өрсөлдөөн гэж байхгүй  байна гэсэн асуудал яригддаг.  Тийм учраас тухайн компани засаглалтай байх, зөв зохистой ажиллах, хэн нэгэн тухайн компанид хөрөнгө оруулалт хийсэн бол түүнийг нь өсгөөд явчихдаг байх зохистой нөхцөлийг хангах шаардлагатай байна. Гэтэл манай Монголын том том компаниуд хамтраад хувь эзэмшээд хөрөнгө оруулчихсан. Тэдний ТУЗ-ын үйл ажиллагаа л алдагдаад байна. Аудитын хороо  нь зохих ёстой ажлаа хийж чадахгүй, мөн эрсдэлээ харж чадахгүй байна. Мөн санхүүгийн тайлангаа үнэн зөв гаргах ёстой чадахгүй бол эдгээр хүмүүс өөрийн хөрөнгөөр хариуцлага хүлээх ёстой Монголд засаглалыг бий болгож байж хөрөнгө оруулалтын орчин бүрдэнэ, хөрөнгө оруулалттай орчин бүрдэж байж гадны хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Үүгээр дамжуулаад бизнесийн байгууллагын эргэлтийн хөрөнгө ажлын байр нэмэгдэнэ. Өнгөрсөн хугацаанд Монголын бизнесийн байгууллага хөгжсөн маш сайн явсан. Гэхдээ нэг том саад бол улс төрийн гаргаж байгаа шийдвэрүүд юм.

У.Сүрэн

 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ