Сэлэнгэ аймгийн засаг даргыг АТГ-с шалгаж байна

Авилгатай тэмцэх газар Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилыг шалгаж эхэлжээ. Тодруулбал, түүнийг хахууль авсан байж болзошгүй үндэслэлээр өчигдөр шөнө /2019.10.16/ Улаанбаатар хотод байхад нь саатуулсан гэх мэдээлэл байна.

Бидэнд ирсэн мэдээллээр  Сэлэнгэ аймагт Ш.Оргилын  гэр болон албан өрөөнд нь прокурорын зөвшөөрөлтэйгөөр нэгжлэг хийж байгаа ажээ.

Үүний дараа түүнийг ШГЕГ-ын харъяа урьдчилан хорих 461-р ангид үргэлжлүүлэн саатуулж  магадгүй байна. 

Ш.Оргил нь 2016 оны долоодугаар сард  Сэлэнгэ аймгийн Засаг даргаар томилогдож байсан бөгөөд урьд нь Сэлэнгэ аймгийн НАМЗХ-ны тэргүүнээр ажиллаж байжээ.  Тэр инженер, эрх зүйч мэргэжилтэй юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин