МАН-ын дарга У.Хүрэлсүх, сайд Д.Сарангэрэлийг нэр дэвшүүлэхээр болжээ

    МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо (НАМЭХ)-ны ээлжит VII хурал өнөөдөр /2019.10.17/ Тусгаар тогтнолын ордонд 09.00 цагт эхэлнэ. Дүрмийн дагуу энэ удаагийн хурлаар Ерөнхийлөгчөө сонгох бөгөөд түүний нэрийг намын дарга У.Хүрэлсүх санал болгоно.

    Тиймээс намын удирдлагын зүгээс УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг НАМЭХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр тохиролцсон байна.

    Тиймээс намын даргын шийдвэрийг өнөөдрийн хурал дээр МАН-ын генсек Д.Амарбаясгалан танилцуулах юм байна. Намын даргын санал болгосон нэр дэвшигчийг НАМЭХ-ны хуралдаанаар хэлэлцэнэ. Гэхдээ түүнтэй зэрэгцэн Сангийн дэд сайд Х.Булгантуяа НАМЭХ-ны Ерөнхилөгчид албан ёсоор нэр дэвших хүсэлтээ өгсөн. Гэвч намын удирдлага шийдвэрээ гаргасан учраас тэрбээр заалнаас нэр дэвших болов уу.

     НАМЭХ-ны Ерөнхийлөгчийн сунгаанд хэн нь олонхын санал авч чадах, ирэх дөрвөн жил намын эмэгтэйчүүдийг нэгтгэж, толгойлж чадах вэ гэдэг асуудал өнөөдөр тодорхой болох нь.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин