АН-аас УИХ-д нэр дэвшигч нь 100 саяын татвар төлнө

Aрдчилсан намын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны ээлжит хурал өчигдөр /2019.11.09/ Төрийн ордны Их танхимд хуралдлаа.

Хурлаар ҮБХ-ны нөхөн сонгуулиар сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг батлах, Улс төрийн зөвлөлийн гишүүний бүрэн эрхийг батламжлах, сонгуульд нэр дэвшигчийн татварын хэмжээ, хугацааг батлах, 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших хүсэлтэй гишүүдтэй байгуулах гэрээний төслийг хэлэлцжээ.

Ирэх 2020 оны УИХ-ын сонгуульд намаасаа нэр дэвших мандат авахын тулд эхний ээлжинд 100 сая төгрөгийн татвар өгөх саналыг гишүүдийн олонх дэмжжээ. Ингэснээр УИХ-ын 2020 оны сонгуульд АН-аас нэр дэвшигч нь 100 сая төгрөгийг намдаа тушаах ба хэдэн ч хүн дэнчингээ тавих боломжтой аж. Дээрх татварыг намдаа тушаасан ч нэр дэвших эрхээ авч чадаагүй бол намын зүгээс тухайн хүнд улс төрийн дэмжлэг үзүүлэх юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин