З.Баянсэлэнгийг үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр шийднэ

Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийг өнгөрсөн 10 дугаар сарын 21-ний өдөр цагдан хорьсон. Тодруулбал, түүнийг шүүх байгууллагын ажилд санаатайгаар саад учруулсан хэмээн ийнхүү хорих шийдвэрийг гаргасан бөгөөд энэ хугацаанд тэрбээр "дүүгийнхээ ажилд явдалд оролцъё" хэмээн батлан даалтад гарахыг хүссэн ч шүүхээс татгалзсан билээ.

Тэгвэл өнөөдөр 10:00 цагаас Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд З.Баянсэлэнгэ, М.Болортуяа нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал болно. Шүүх хурлын шийдвэрийг та бүхэнд эргэн мэдээлнэ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин