Санхүүгийн асуудал оюуны чадавхийг муутгадаг

Мөнгөний хомсдол болон оюуны чадавхийн (IQ) коэффициентын түвшин хоорондоо холбоотойг Канадын эрдэмтэд илрүүлжээ. Хүнд мөнгө хичнээн их дутагдана, түүний IQ төдий чинээ доогуур байдаг учир, энэ холбоо маш тодорхой харагддаг гэж судлаачид нотлож байна.

Хөрөнгө мөнгөний хомсдолд орж байгаа хүн санхүүгийн өч төчнөөн асуудлыг хэрхэн шийдэх арга замын тухай байнга бодоход хүрдгээр оюуны чадавхийн коэффициент буурдагийг тайлбарлаж болно гэж мэргэжилтнүүд үзэж байна. Ингэхдээ хүн үүсч байгаа асуудлыг байнга шахуу шийдвэрлэж чаддаггүйг эрдэмтэд дурджээ.

Канадын сэтгэл судлаачид өөрсдийн дүгнэлтийг амьжиргааны түвшин нь янз бүр байсан 400 сайн дурынхныг ажигласан дүнг үндэслэн хийсэн байна. Мэргэжилтнүүд судалгаанд шинжилгээ хийснээр, мөнгөний хомсдол хүний оюуны чадавхийн коэффицинентийг бараг 13 баллаар бууруулж мэднэ гэсэн дүгнэлтэд хүрчээ. Үүний хамт санхүүгийн дарамтаас салж чадсан хүмүүст IQ өмнөх түвшиндээ түргэн эргэж орж байсан хэмээн эрдэмтэд бас нотлож байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ