1968 онд осолдсон онгоцны ослын хохирогчийн цогцос олджээ

Энэтхэгийн армийнхан саяхан Химачал Прадеш мужийн Дакка орчимд буюу Гималайн нурууны нэг салбараас олон жилийн өмнө нас барсан хүний нэгэн цогцос олжээ. Мэргэжлийн эмч нар цогцсонд шинжилгээ хийж хэн болох хэдэн настай байсан зэргийг нь тогтоосон байна. Цогцос 1968 онд осолдсон онгоцны ослын хохирогч байжээ.

45 жилийн дараа ийнхүү цогцос олдож байгаа нь сонирхолтой явдал юм. Тэрхүү цогцос онгоцонд зорчиж явсан цэрэг байсан аж. Түүний энгэрийн халааснаас захидал гарч ирсэн тухай эх сурвалж мэдээлсэн юм. Гэсэн ч захидал юун тухай байсан эсэх талаар дэлгэрэнгүй мэдээлсэнгүй.

1968 оны хоёрдугаар сард болсон онгоцны ослоор 98 цэрэг амиа алдсан билээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ