Төрөх үедээ хашгарвал жирэмсэн бүсгүйчүүдээс төлбөр авдаг гэнэ

Африкийн хамгийн ядуу орнуудын нэг болох Зимбабве улс авилгад аймшигтай идэгдэж, амаржих газарт хүүхэд төрүүлж байгаа эмэгтэйчүүд ч төрөх үедээ хашгирах бүрийд таван доллар төлөхөд хүрдэг байна.
Авилгатай тэмцэж, дэлхийд авилгын асуудал судладаг “Transparency International” гэдэг олон улсын төрийн бус байгууллагын илтгэлээс үзвэл, өнгөрсөн жил Зимбабве улсын оршин суугчдын 62% нь хахууль өгч байжээ.
Төрж байгаа эмэгтэйчүүд өвдөх юмуу яг төрөх үедээ хашгарах бүрийдээ 5 доллар төлөхөд хүрдэг төлбөр нь үүний нэг гайхалтай жишээ болдог байна. Энэ бол харамсалтай нь, тоглоом шоглоом биш гэдгийг шинжээчид тэмдэглэжээ.
Зимбабве улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн ердөө 500 ам. доллар, харин нэг хүнд ногдох жилийн дундаж орлого 150 орчим ам. доллар байдаг байна. Үүнээс гадна, Зимбабвегийн эмнэлгүүдөвчтөн болон төрөх эмэгтэйчүүдийг эмнэлгийн байгууллагад хүргэвэл 50 доллар авдаг ажээ. Энэ ньхүн амын 95% нь ажил олж хийж чадаггүй, үнэхээрийн ядуу зүдүү байдал ноёрхосон тус оронд төрөх үедээ хэд хэдэн удаа хашгарвал эх хүн жилийн орлогынхоо талыг эмч нарт өгөх ёстой болж байна.
“Transparency International” байгууллагын мэргэжилтнүүдийн нотолж байгаагаар, эндхийн амаржих газруудын ийм өндөр төлбөрийг төлж чадахгүй эмэгтэйчүүдийг заримдаа эмнэлэгт байлгаад байдаг байна. Төрөл төрөгсөд нь тэр хэрэгтэй мөнгийг ямар нэг аргаар цуглуулж, хөөрхий эмэгтэйг гаргаж авах хүртэл тэднийг ерөөс гаргадаггүй ажээ. Ингэснээр Зимбабвегийн олон эмэгтэй гэртээ амарждаг байна. Үүнээс болоод тус улсад төрөх үедээ өдөр бүр дунджаар 8 эх энддэг ажээ.
“Transparency International” байгууллагын төлөөлөгчдийн хэлснээр, тус байгууллагын төлөөлөгчийн газар Зимбабвеулсын Эрүүл мэндийн яаманд хандаж, эмнэлгүүдийн ийм аймшигтай үнэлгээний талаар албан ёсны асуулга тавьсан байна. Яамны нэг ажилтан захидлыг хүлээж авсан ч, хариу ирээгүй ажээ. Эцсийн бүлэгт дээрх байгууллагын төлөөлөгч Зимбабвегийн Эрүүл мэндийн орлогч сайдтай нэг юм уулзаж, цаадах нь нөхцөл байдлын учрыг олно хэмээн амласан гэдэг. Тийнхүү төрж байгаа эмэгтэйг хашигарвал, нэмэлт төлбөр авч байна гэсэн гомдол хараахан ирээгүй ч, эмнэлгийн байгууллагад хүргэвэл 50 доллар авдагийг хэн ч хүчингүй болгоогүй л байгаа ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ