Г.Занданшатар: Бүх нийтийн оролцоотойгоор сонгуулийн хуулийг баталсанд талархал илэрхийлж байна

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ. Ажлын хэсгээс гарсан саналаар санал хураалт явуулсны дараа УИХ-ын сонгуулийн хуулийн төслийг гишүүдийн 76.5 хувийн саналаар бүхэлд нь баталлаа. Ингэснээр 2020 оны УИХ-ын сонгуулийг олон мандаттай томсгосон тойргоор буюу мажоритар тогтолцоогоор явуулахаар болж байна. 

Хуулийн төсөл батлагдсантай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ-ын гишүүд ажлын хэсэгт баярлалаа. Бүх намуудын төлөөлөл орсон УИХ-ын ажлын хэсэг зөвшилцөл ойлголцлыг эрхэмлэж, сонгуулийн хуулийг бүх нийтийн оролцоотойгоор хэлэлцэн баталсанд талархал илэрхийлж байна” гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин