Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Үүрийнтуяа БГД-ийн иргэдийг ёолкдуулж байна

УИХ-ын гишүүн С.Эрдэнийн бие төлөөлөгч, туслах нь байсан “баруун гар” гэгддэг Д.Үүрийнтуяа. Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөхөөр ажилладаг.
Д.Үүрийнтуяа Сэлэнгийн гаралтай агаад 2004-2008 оны хооронд Э.Бат-Үүлийн бие төлөөлөгч байсан. Удалгүй С.Эрдэнийн фракцад орж түүний гарын хүн болсон. Тэрбээр 2012 онд УИХ жагсаалтаар нэр дэвшиж байсан.
2017 онд Ардчилсан намын ХЭГ-ын даргаар ажиллаж байгаад зөвлөх болсон түүхтэй.
С.Эрдэнэ дарга түүнийг Ашигт малтмалын газрын дэд дарга, дарга, Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүн, Улсын нийгмийн даатгалын ерөнхий газарт албаны дарга, Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга зэрэг албан тушаалуудад тавьж байсан.
Тэр 2020 оны сонгуульд Баянгол дүүргээс нэр дэвшихээр яригдаад байгаа бөгөөд шинэ жилийг тохиолдуулан Баянгол дүүргийн хороодуудын төлөөлөл, иргэдийг Туул гарден гээд Туул голын захад байдаг газарт ээлж ээлжээр хүлээн авч, ёолкдуулж байна
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ