Үр шилжүүлэн суулгах аргаар мэндэлсэн хүүхэд Монголд 200 гаруй бий

Үр шилжүүлэн суулгах төв Монголд хоёр, гурав бий. Улсын нэг, бусад нь хувийнх. Энэ сард бараг эл сэдвээр шуугих бололтой. Сарын дундуур гадны эрдэмтэн, мэргэд ч ирэх сурагтай. Сайхан гэхээсээ илүү сайн мэдээ гэж үүнийг хэлэх биз. Одоо энэ талаар товч ойлголт өгье.
Судалгаанаас харахад үргүйдлийн 50 хувь эмэгтэйгээс, 40 хувь нь эрээс, үлдсэн нь хоёулангаас нь болдог гэжээ. Үргүйдлийг анхдагч, олдмол хэмээн ангилдаг юм байна. Аль альнийх нь шалтгаан олон гэнэ.
Эрхтэн тогтолцооны төрөлхийн гажиг юм уу, удамшлын чанартайг нь анхдагч, бэлгийн замын халдвар, үр хөндөлт, умайн гадуурх жирэмслэлтээс үүдэлтэйг нь хоёрдогч гэдгийг мэргэжилтэн хэлэв. Үргүйдэл хүний амь насанд аюулгүй ч нөхөн үржихүйн асуудалд хортой нь мэдээж. Гадны эрдэмтдийн судалгааг харахад 80 орчим сая гэр бүл ийм асуудалтай гэжээ.
Сарын тэмдгийн мөчлөгийн тодорхой үед өндгөн эсийг авч, тусгай орчинд эр эстэй нийлүүлээд, 48 цагийн дараа умайд суулгах нь үндсэн арга юм. Үрийн шингэндээ ганцхан эстэй байлаа ч үр тогтоох боломж бий. Ийм үед тэр эсийг тусгай аргаар, аппаратаар өндгөн эстэй холбодог ажээ. Найдвартай болгохын тулд 4-8 эмбрион гэгчийг умайд оруулдгийг мэргэжлийн хүн ярилаа.
Онцгой тохиолдолд боловсорсон хийгээд боловсроогүй өндгөн эсийг ч ашиглаж болдог арга олжээ. Огт үргүй гэсэн эрчүүдэд ч дааврын шинжилгээ хийхэд эстэй нь тогтоогддог бас нэг арга гарчээ. Энэ бүгд шинжлэх ухааны ач гэдгийг мартаж үл болно.
Энэ эсийг ч шилжүүлэн суулгаж болно. Эрэгтэйчүүдийн үргүйдлийн үед зохиомлоор гаргаж авсан үрийг савны хөндийд оруулах арга ч нэвтэрчээ. Ингэхээр үргүйдэх тухай аюул үгүй болж байна гэсэн үг. Үр шилжүүлэн суулгахдаа гадны орнуудад гэр бүлийн баталгааг чухалчилдаг онцлогтой гэх. Тэгээд эцэг, эхийн эрүүл мэндийн байдлыг сайтар шинжилнэ.
Дараа нь үр, өндгөн эсийг судална. Удамшлын болон ямар нэг эмгэгтэй эсэх гэх мэт. Тэгээд бүхэл бүтэн баг ажлаа явуулдгийг ч онцолжээ. Хуруу шилний хүүхдийн үр тогтох магадлал дэлхийн жишгээр 45 хувьтай. Үүнийг ихэсгэхийн тулд оролдлогыг дахин, дахин давтдагийг ч ярив.
Дээрх олон шинжилгээний ач холбогдол нь эрүүл хүүхэд төрүүлэх юм. Бас нэг зүйл бол хуруу шилний хүүхэд эрүүлээс гадна, оюуны чадавхи өндөртэй ньтогтоогджээ. Эцэст өгүүлэхэд, хоёууд дахин ийм аргаар хүүхэдтэй болохыг хүсвэл, эхний суулгасан үрийн ихрийг нь тусгай аргаар хадгалдаг болжээ. Ийм аргаар төрсөн хүүхэд Монголд 200 байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ