О.Баасанхүү улстөрийн шийдвэр гаргана гэдгээ мэдэгдэв

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн твиттер хуудаснаа “Би МАХН-ын гишүүн. Гэвч энэ намын нүүр царай болж зурагт хэвлэлээр гарч буй залуус, өөрийгөө намын дарга гээд өргөмжилсөн Хаан бүгд нийлж 4 жил зөвхөн надтай тэмцлээ. Тиймээс улс төрийн шийдвэр гаргахаас өөр аргагүй юм шиг байна. Тэгээд ч тэд ил тодоор МАХН аас дэвшүүлэхгүй гэж байгаа” хэмээн бичжээ. 

УИХ-ын 2016 оны сонгуулиар МАХН-аас О.Баасанхүү парламентад нэг суудал авсан. Гэвч сонгуулиас хойш О.Баасанхүү намынхантайгаа үл ойлголцож, намаасаа хөөгдөх эсэх асуудал хөндөгдсөн.

Учир нь О.Баасанхүү гишүүн 2017 оны арванхоёрдугаар сард Төрийн ордонд МАХН-ын II чуулганыг зохион байгуулсан. Улмаар өөрөө намын даргаар сонгогдсон ч  Улсын Дээд шүүх О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан билээ. Энэ асуудлаас үүдэн МАХН-ынхан О.Баасанхүүг намаасаа хөөсөн хэмээн мэдэгдэж байсан юм. Гэвч УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-ынхантайгаа ойлголцож чадаагүй бололтой цахим хуудсаараа дамжуулан дээрх мэдэгдлийг хийсэн байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин