Ө.Энхтүвшин:Манай иргэн коронавирусээр нас бараагүй гэж БНСУ-аас мэдээллээ

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица нартай уулзаж цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцож байна.

Уулзалтын үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин "БНСУ-д халдвартай хэмээн бүртгэгдсэн Монгол Улсын иргэн нас барсан. Нас барсан шалтгаан нь коронавирус биш элэгний архаг үрэвсэл гэсэн дүгнэлт гарсныг БНСУ-ын талаас манайд мэдээллээ" гэв. Уулзалтын эхний хэсэг хэвлэлийнхэнд нээлттэй байсан бөгөөд одоо уулзалт хаалттайгаар үргэлжилж байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин