Хар жагсаалтад "хавчуулагдмааргүй" байна

Монгол Улсыг хэдхэн хоногийн өмнө Европын Холбооноос мөнгө угаалттай тэмцдэггүй орнуудын "Хар жагсаалт"-д оруулах асуудал чих дэлсэв. Ганц Монгол ч бус Барбадос, Гана, Панам гэх зэрэг 12 орныг Европын холбооны санхүүгийн системд аюул учруулах эрсдэлтэй гэж үзжээ. Европын Холбооны энэ “хар жагсаалт”-ыг 2017 оны арванхоёрдугаар сард 28 гишүүн улсын Сангийн сайд нар татварын гэмт хэрэг, шударга бус өрсөлдөөний эрсдлийг үгүй хийх  зорилгоор баталж байсан юм.

Европын холбооноос улс орнуудыг гурван шалгуур үзүүлэлтээр авч үздэг аж. Үүнд,  мэдээлэл солилцох олон улсын стандартыг биелүүлж байгаа эсэх буюу ил тод байдал, татварын шударга өрсөлдөөн буюу татварын зүй бус систем байгаа эсэх, эдийн засгийн бодит үйл ажиллагаа буюу улс орны татварын түвшин нь татварын хиймэл орчныг дэмжиж байгаа эсэхийг харгалзан үздэг байна. Нөгөөтэйгүүр  “саарал”, “хар” жагсаалтад бичүүлдэг хэд хэдэн үндэслэлийн нэг нь хар тамхи болдог. Учир нь хар тамхины худалдаа, хэрэглээ нь процессоороо терроризмыг санхүүжүүлж, дээр дурдсанчлан татварын гэмт хэрэг, шударга бус өрсөлдөөний эрсдлийг бий болгодог юм.

 Ингээд үзэхээр мөнгө угаах таатай хөрс нь бий болсон манайх шиг улсад хулгай луйвар, бизнес, улс төрөө ялгаж чадахгүй болтлоо ялзарсан нь үнэн. Оффшорт түгжсэн мөнгө, ЖДҮ-ийн зээл, Элчингийн хар тамхины наймаа зэрэг санхүүгийн гэмт хэргийг шүүж, шийдэж чадаагүй нь энэ уршгийг араасаа дагуулсан биз.

 

Ер нь “Хар жагсаалтбагтвал ямар бодит үр дүн гарч болох талаар авч үзье.

 

  • ·         Европын улс орнуудад иргэд, ААН-үүд картаар гүйлгээ хийх боломжгүй болно.
  • ·         Европын банкуудтай хийгдэх төлбөр тооцоонд асуудал үүснэ. Тодруулбал, тодорхойгүй хугацаагаар төлбөр нь удна, олон банкаар дамжих учир шимтгэл нь нэмэгдэнэ.
  • ·         Хямд эх үүсвэртэй, гадны санхүүжилт, хөрөнгө оруулалтууд зогсох болно.
  • ·         Стратегийн томоохон хөрөнгө оруулалтаас бусад хөрөнгө оруулалт зогсоно. Өөрөөр хэлбэл, гадаадын шууд хөрөнгө оруулалт татах гэж буй ААН-үүд боломжгүй болно.

 


Тэгвэл энэ жагсаалтаас гарахын тулд бид ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?

Монгол Улс нэгдүгээрт, санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдэд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн ойлголтыг сайжруулах, эрсдэлд суурилсан хяналт, ялангуяа үнэт металл, чулууны худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт тавих шаардлагатай. Хоёрдугаарт, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр тодорхойлсон эрсдэлийн дагуу аливаа мөнгө угаах үйл ажиллагааг дахин үйлдэгдэхээс сэргийлсэн шинжтэй байх нөхцөл нэмэгдсэнийг харуулах.

Мөн санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих зэрэг шаардлагуудыг даруй хэрэгжүүлэх шаардлагатай байна. 

 

Г.Хулан 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ