Өнөөдөр УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчид тодорно

Нам, эвслүүд 2020 оны Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах хуулийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байна. 


Эрх баригч МАН-ын Бага хурал 10:00 цагт товлогдсон бол Ардчилсан нам Үндсэн бодлогын хорооны хуралдаанаа 12:00 цагт эхлүүлэхээр товложээ. Энэ удаагийн нэр дэвшигчид тодруулах хурал нь цахимаар болж байгаагаараа өмнөх хурлуудаас онцлогтой. 


Өөрөөр хэлбэл, МАН-ын Бага хурлын 360 гишүүн Тусгаар тогтнолын ордноос гадна 5-6 газарт хуваагдан цахим хуралд оролцох бол АН-ын ҮБХ-ны 419 гишүүн байгаа газраасаа онлайн хуралд оролцож, нэр дэвшигчдээ сонгох юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин