Сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг өнөөдөр гардуулна

СЕХ-ноос УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нам, эсвлээс болон бие даан нэр дэвшигчдийн үнэмлэхийг өнөөдөр гардуулна.


УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд анх 15 нам, 4 эвсэл оролцохоор бүртгүүлж, батламжаа гардаж байсан. Ингээд хуульд заасан хугацаа буюу өнгөрсөн сарын 17-21-нд СЕХ-нд 13 нам, 4 эвсэл нэр дэвшигчдийн материалаа ирүүлсэн байна. Харин Ардчилал шинэчлэлийн нам, Эх орон нам нэр дэвшүүлсэнгүй. Үндэсний аудитын газарт 208 бие даан нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө хүргүүлж байсан бол СЕХ-нд 137 бие даагч материалаа хүргүүлсэн юм. СЕХ бүх нэр дэвшигчдийн материалыг өнгөрсөн сарын 21-нээс хойш хянаж, бичиг баримт нь УИХ-ын сонгуулийн тухай хуульд нийцсэн нэр дэвшигчдийг батламжилсан бөгөөд нэрсийг өнөөдөр эцсийн байдлаар олон нийтэд танилцуулах юм.


Бие даан нэр дэвшигчдийн үнэмлэхийг өнөөдөр 08.00-18.00 цагт олгох юм. “COVID-19”-өөс сэргийлэх үүднээс нэг дор олон хүн цуглуулахгүй байх бодлого баримтлан 1 цагт 12 бие даан нэр дэвшигчийн үнэмлэхийг олгоно. Харин нам, эвслээс нэр дэвшигчдийн үнэмэлэхийг доорх цагийн хуваарийн дагуу олгоно.



СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин