Д.Амарбаясгалан: 2020 оны сонгуулийг шударга болоосой гэж бодож байна

Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг өнөөдөр /2020.06.02/ гардуулж байна. Жагсаалын эхэнд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан сонгуульд нэр дэвшигчдийнхээ үнэмлэхийг гардаж авлаа.
Тэрбээр "Зургаадугаар сарын 2-ноос УИХ-ын 2020 оны сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж байна. МАН хуулийг ягштал биелүүлж, нэр дэвшигчдийнхээ сонгон шалгаруулалт, нэр дэвшигчдийнхээ баримт материалыг цаг тухайд нь бүрдүүлж өгсөн. УИХ-ын 2020 оны сонгуулийг шударга болоосой гэж бодож байна. Улс орны өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд олон түмний оролцоо чухал гэдэг үүднээс МАН сонгуулийн уриагаа Хүчээ нэгтгэе гэж өгсөн" гэлээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ