Т.Аюурсайханы үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ 900 саяд хүрч, Х.Нямбаатарынх хоёр дахин өсжээ

УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнд 2016 оны Парламентаас 38 хүн улиран сонгогдоод буй. Тэдгээр гишүүний хөрөнгө орлогын мэдүүлгийг 2016 онд УИХ-ын гишүүн болохынх нь өмнөх буюу 2015 оных нь ХОМ-тэй харьцуулан Factcheck.mn цувралаар хүргэж байна. Юун түрүүнд үл хөдлөх хөрөнгийнх нь мэдүүлгийг бид харьцуулахад дөрвөн гишүүний хөрөнгө онцгой нэмэгдсэн байна.
| Овог, нэр | Үл хөдлөх хөрөнгө(мянган төгрөг) | |
| 2015 | 2019 | |
| Жамъянгийн МӨНХБАТ | 900,000 | 2,250,000 |
| Жадамбын БАТ-ЭРДЭНЭ | 717,000 | 1,186,000 |
| Гомпилдоогийн МӨНХЦЭЦЭГ | 355,000 | 570,000 |
| Хаянгаагийн БОЛОРЧУЛУУН | 660,000 | 2,510,000 |
| Борхүүгийн ДЭЛГЭРСАЙХАН | 4,333,665 | 6,280,865 |
| Төмөрбаатарын АЮУРСАЙХАН | 430,000 | 900,000 |
| Хишгээгийн НЯМБААТАР | 350,000 | 650,000 |
Ж.Мөнхбат, Х.Болорчулуун нарын үл хөдлөх хөрөнгө УИХ-ын гишүүн болсноос хойш өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 2 тэрбум гаруй, Ж.Бат-Эрдэнийнх нэг тэрбум гаруй болтлоо өссөн бол Т.Аюурсайханых 900 сая, Х.Нямбаатарын үл хөдлөх хөрөнгө мөнгөн дүнгээр ойролцоогоор хоёр дахин өсжээ. Б.Дэлгэрсайханы үл хөдлөх хөрөнгө л гэхэд дангаараа 2 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.
Харин дараах гишүүдийн үл хөдлөх хөрөнгийн хэмжээ өнгөрсөн дөрвөж жилд буурсан байна.
| Овог, нэр | Үл хөдлөх хөрөнгө(мянган төгрөг) | |
| 2015 | 2019 | |
| Баттогтохын ЧОЙЖИЛСҮРЭН | 431,200 | 365,960 |
| Лувсанцэрэнгийн ЭНХ-АМГАЛАН | 4,370,033 | 1,586,033 |
| Болдын ЖАВХЛАН | 1,231,250 | 1,020,000 |
| Баагаагийн БАТТӨМӨР | 590,800 | 360,000 |
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ