ЗГ: Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг дэмжлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 


-  Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг дэмжиж УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр болов. Энэ нь хөдөлмөр эрхлэлт болон бичил бизнес эрхлэгчдийг дэмжих, цар тахлын хямралыг даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм.


-  “Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс санхүүжих төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.


-  “Эрүүл мэнд, эм зүйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг батлав. Энэ хүрээнд эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, эрүүл мэнд, анагаах ухаан, эм зүй, эмнэлгийн тоног төхөөрөмж, эмийн чанар, аюулгүй байдал, зохистой хэрэглээ, эмчилгээ-урьдчилан сэргийлэх, эрдэм шинжилгээ, судалгаа, рашаан сувилал зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 12 хэм дулаан байна
Өчигдөр 08 цаг 49 мин

Өдөртөө 12 хэм дулаан байна
Өчигдөр 08 цаг 49 мин